Малчдын өдөрлөг зохион байгуулав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-06-12 12:35:08

Дорноговь/ МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас сумын нэг болон зургаадугаар багийн малчдыг хамруулан "Малчдын өдөрлөг"-ийг  зургадугаар сарын 11-нд Сайншандаас баруун урагш Чойлонгийн уулын ард зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр "Иргэдэд ойр-төрийн үйлчилгээ" аяны хүрээнд аймгийн Цагдаагийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвГалба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, Нийгмийн даатгалын хэлтэс, Халамж үйлчилгээний ерөнхий газар, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, ГХБХБГ зэрэг байгууллага оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан,  малчдад хэрэгтэй цаг үеийн мэдээллийг нэг дороос хүргэв.

Өдөрлөгт сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч С.Одбаяр, Засаг даргын орлогч О.Ганбат оролцож малчдын санал хүсэлтийг сонсон, тулгамдсан асуудлын талаар ярилцав. Мөн нутгийн малчдын санаачилгаар хурдан морины уралдаан зохион байгуулжээ. Малчдын өдөрлөгт нийт 100 гаруй хүн оролцсон байна.

Дашрамд дурдахад, Сайншанд сумын ЗДТГ-аас Малчдын өдөрлөгийг газар нутгаар нь бүсчилж зохион байгуулж байгаа бөгөөд дараагийн удаа нутгийн зүүн хэсгийн малчдыг хамруулж зохион байгуулахаар төлөвлөжээ.



Холбоотой мэдээ