Наро Банчэн гэгээнтэн сүсэгтэн олны нас, буяныг тэгшитгэн авшиг хүртээжээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-06-12 23:27:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Наро Банчэн гэгээнтэн Говь-Алтай аймагт хоёр удаа морилон саатаж сүсэгтэн олонд зориулан Дээдийн номын айлдвар айлдаж, нас буяныг тэгшитгэн авшиг хүртээлээ.

Тэрээр зөвхөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын сүсэгтэн олонтой уулзан буян заяаг нь тэгшитгэх зорилгоор тус аймгийн Дашпэлжээлин хийдийн болон дагалдан яваа лам хуваргуудын хамтаар цогчин хурал хурсан бөгөөд “Хүний үнэт зүйл ба түүнийг хэрхэн олохуй” сэдэвт лекцээ Алтай нутгийн залууст зориулан айлджээ.

Мөн Говь-Алтай аймгийн үүдэн сум болох Дэлгэрт саатан сумдын ард иргэдтэй уулзаж буян номын дээжээсээ уншлага ном үйлдсэн байна. Наро Банчэн гэгээнтэн анх 2015 онд Говь-Алтай аймагт хүрэлцэн ирж сүсэгтэн олонд номын авшиг хүртээж байсан бол энэ удаа Говь-Алтай аймагт морилохдоо тавдугаар сарын 10, 11-ний өдөр ийнхүү саатан сүсэгтэн олонтойгоо учран золгожээ.