Хакухо М.Даваажаргал Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгч болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2019-06-11 13:27:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбооноос өнгөрсөн долоо хоногт их аварга Хакүхо М.Даваажаргалд “00001” дугаартай холбооны гишүүний үнэмлэхийг гардуулахдаа холбооныхоо Хүндэт ерөнхийлөгчөөр сонгосныг дуулгасан байна. 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тус холбоог дэмжиж,  хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрбээр тус холбоог Токио хотод ажлын байртай болоход туслажээ.

Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх гараан дээр дэмжин тусалсан Их аварга Хакүход талархал илэрхийлэв.

AMJ буюу Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо элэгний судасны бөглөрлийн хагалгаанд орсон иргэн Ж.Амартөрийн эмчилгээнд зориулсан хандивын аян эхлүүлээд байна. Тус холбооноос AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо NPO фэйсбүүк хуудсаар дамжуулан Японд байгаа монгол иргэдтэйгээ холбогдож, хандив цуглуулж эхэлжээ.

Холбоотой мэдээ