Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-06-11 08:16:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын шинийн 9. Ангараг гараг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.  

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Мунхрахуй 
Суудал: Хий  

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

Холбоотой мэдээ