Израилийн эргээс холгүй байсан хөлөг онгоцонд гал гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ИЕРУСАЛИМ. /FOXNEWS/. Израилийн эргээс холгүй галд автсан ачаа тээврийн хөлөг онгоцыг манай тэнгисийн цэргийн хүчнийхэн оллоо гэж тус улсын Зэвсэгт хүчин мэдэгдлээ.
Ачаа тээврийн хөлөг онгоцны ахмад тусламж хүссэний дагуу Израилийн хүчин эрэлд гарч, хөлөг онгоцыг олсон байна. Үүний зэрэгцээ уг онгоцон дээр хууль бус зорчигчид байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэж мэдэгдэлд дурдав.
Панам улсын далбаатай уг хөлөг онгоц Туркээс Израилийн боомтыг зорьж байжээ.