Наро Банчэн гэгээнтэн Говь-Алтай аймагт мориллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-06-11 19:03:12

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Энэтхэгийн 84 шидтэний нэг Наро Банчэн гэгээнтэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн урилгаар энэ өдрүүдэд Говь-Алтай аймагт сүсэгтэн олонд номын авшиг хүртээхээр зургаадугаар сарын 10-ны өдөр хүрэлцэн ирлээ.

Тэрээр анх 2015 онд тухайн үеийн Засаг даргын урилгаар тус аймагт морилж өмнө нь тодорч байсан дүрүүдийхээ хийд байрных нь туурийг үзэх, шавь нараа эргэх, шашин ном нь хэр байгаатай танилцаж байсан.

Харин энэ удаа мөн Говь-Алтай хотын төв хийд Дашпэлжээлин хийдэд морилон Цогчил хурал хурж, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад залууст зориулан “Хүний үнэт зүйл ба түүнийг хэрхэн олохуй” лекцээ унших ажээ. Мөн зургаадугаар сарын 11-ний өдөр тус аймгийн баяр наадмын төв талбайд сүсэгтэн олонд зориулан дээдийн номын айлдвар айлдаж, нас буяныг тэгшитгэн авшиг хайрлах юм. 

Холбоотой мэдээ