Уулчдын цогцсыг буулгаж ирэх ажиллагааг эхлүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгийн Хималайн нуруунд амиа алдсан таван уулчны цогцсыг авчрах “эрсдэлтэй” ажиллагааг Энэтхэгийн аврах албаны ажилтнууд лхагва гарагт эхлүүлжээ.
Энэтхэгийн хоёр дахь өндөр
оргил болох “Нанда Деви”-д гарахаар оролдож байсан дөрвөн Их Британи, хоёр
Америк, нэг Австрали, нэг Энэтхэг уулчин сураггүй болсон бөгөөд тэднийг нурангид цохиулсан хэмээн таамаглаж байна.
Холбогдох албаны төлөөлөгчдийн “BBC” сувагт мэдээлснээр, цаг агаарын нөхцөл хүнд байгаагийн
улмаас ажиллагаа явуулахад маш эрсдэлтэй байгаа аж. Түүнчлэн ийм төрлийн
ажиллагааг урьд нь огт явуулж байгаагүй ажээ.
Сураггүй болсон найман уулчныг эрэн хайх ажиллагааг даваа гарагт нисдэг
тэргээр явуулах үеэр таван уулчны цогцсын байршлыг тогтоосон тухай өмнө нь
мэдээлсэн билээ.
Ташрамд дурдахад, дэлхийн 23 дахь өндөр уул болох “Нанда Деви”-гийн өндрийг анх 1936 онд хэмжиж байжээ. Хималайн оргилуудаас
авирахад хамгийн хүнд хэмээн тооцогддог энэхүү оргил руу бүс нутгийн бусад уултай
харьцуулахад цөөн хүн авирдаг байна.