Залуучуудын шилдэг бизнес санааг 150 сая төгрөгөөр санхүүжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-06-04 17:58:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн онцлогийг тодорхойлсон гарааны бизнесийг хөгжүүлэх шинэлэг өвөрмөц бизнесийн шийдэл, шилдэг санаануудыг шалгаруулахаар болжээ. Энэ онд тус аймгийн хэмжээнд бизнесийн 15 шилдэг санаанд нийт 150 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.

Залуучуудын бизнес санааг шалгаруулах Стартап арга хэмжээг энэ сарын 21-23-ны өдөр Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээнд орон нутгийн онцлогт тохирсон бизнесийн шинэ, шилдэг санаатай, бизнес санаагаа бодит болгох хүсэлтэй, 15-34 насны залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчид хамрагдах ба шилдэг санаа тус бүрийг 10 сая төгрөгөөр, 36 сарын дотор эргэн төлөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлнэ.

Өнгөрсөн онд гурван төсөлд,30 сая төгрөгийг санхүүжилтийг олгож байжээ. 

Холбоотой мэдээ