Нийслэлээс 555 эхэд “Алдарт эх”-ийн одон гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-01 15:27:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн баярын өдөр НИТХ, Засаг даргын Тамгын газар, “Алангоо эх” ТББ хамтран СТӨ-нд нийслэлийн 555 ээжид “Алдарт эх”-ийн одон гардууллаа.

“Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолыг НИТХ-ын дарга Р.Дагва нээж хэлэхдээ, “Энэхэн дэлхий ертөнцийн хаана ч байсан хүүхэд хэмээх эрдэнэ гэр бүл, аав, ээждээ амьдралыг гийгүүлэх наран болж мэндэлдэг. Ялангуяа, монголчууд бид “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэж эртнээс нааш бэлгэшээн хэлэлцэж ирсэн ард түмэн. Хүний олноор, хүн хүнийхээ дэмээр аливаа улс гүрэн хүчирхэгжин дэвждэг жамтай учраас монголчууд бид өнөр олуулаа болохыг үеийн үед мөрөөсөж ирсэн билээ.



Монголын бахархалт түүх, уламжлал, хөгжил дэвшил бүхэн эхчүүд, эмэгтэйчүүдийн оюун билиг, эрдэм ухаан, хичээл зүтгэл, оролцоо санаачилгатай салшгүй холбоотой юм. Шагнал гардаж буй эхчүүддээ чинь сэтгэлийн баярын мэнд хүргэж, Та бүхний гэр бүл, үр хүүхдэд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сүүн цагаан сэтгэлийн ерөөлөөр улс орон минь өнө мөнхөд мандан бадарч, Монголын үрс маш олон болох болтугай” гэсэн юм.

Ёслолд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нар оролцов.



Холбоотой мэдээ