Ойрын өдрүүдэд салхи шуургатай байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-01 08:30:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын 3-4 хоногт Баянхонгор аймгийн нийт нутгаар салхи шуургатай байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Тодруулбал, Салхи 31-нд зарим газраар 10-12м/с, зургадугаар сарын 1-2-нд говийн нутгаар 12-14м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.

Агаарын хэмийн хувьд, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус байх аж. Харин Алтайн салбар уулс болон хээр талын нутгаар шөнөдөө 4-9 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан, Эхийн голын нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Холбоотой мэдээ