Хятадын өмнөд нутагт үерийн гамшиг нүүрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-05-30 13:05:09

БЭЭЖИН. /TASS/. Хятадын өмнөд нутгийн Гуанши-Жуан өөртөө засах мужид нүүрлэсэн үерийн гамшгийн бүсэд  350 мянга гаруй хүн байна. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр, тус өөртөө засах мужийн 10 хот, 30 дүүрэг болон хошуу үерт автжээ.


Үерийн улмаас долоон хүн амиа алдсан тухай мужийн Онцгой байдлын газар урьд нь мэдээлсэн байна. Мягмар гарагийн байдлаар, гамшгийн бүсэд 196 мянга орчим хүн байсан бөгөөд 8800-ыг нь нүүлгэн шилжүүлсэн байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, лхагва гарагийн орой 48 мянган хүнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлжээ.


Үер буусны улмаас Гуанши-Жуан өөртөө засах мужийн нутгаар өнгөрдөг долоон гол замын 11 хэсгийн хөдөлгөөнийг хаасан байна. Мөн 23 мянган га тариалангийн талбай сүйджээ. Гамшгаас учирсан эдийн засгийн шууд хохирол 1.14 тэрбум юаниар /165 сая орчим ам.доллар/ хэмжигдэж байна.


Гуанши-Жуан өөртөө засах мужид тавдугаар сарын 25-нд ширүүн бороо орсны улмаас үер буужээ.


Холбоотой мэдээ