Балбын нийслэлд цуврал дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-27 13:18:37

КАТМАНДУ. /The Himalayan Times/. Өнгөрсөн ням гарагт Балба улсын нийслэл Катманду хотод гурван дэлбэрэлт болсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 7 хүн шархадсан байна. Дэлбэрэлтүүдийн нэг нь хотын төвд, үлдсэн хоёр нь хотын захад болжээ.


Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, дэлбэрэлтийг үйлдэхдээ зориулалтын тэсрэг төхөөргүүд ашигласан байж магадгүй ажээ. Мөн Маоист үзэл суртлыг баримтлагчдын бүлгийн ойролцоогоос ухуулах хуудсууд олдсонтой холбоотойгоор тэднийг уг хэрэгт сэжиглэж байна.


Өнгөрсөн хоёрдугаар сард Катманду хотод нэг хүний аминд хүрсэн дэлбэрэлтэд мөн ийм төрлийн бүлэг холбогдож байжээ. Гэсэн хэдий ч эдгээр дэлбэрэлтийн хариуцлагыг хэн нэгэн хүлээгээгүй байгаа юм.


Ням гарагт амиа алдсан хүмүүсийн гурав нь газар дээрээ амьсгал хураасан бол нэг нь эмнэлэгт нас баржээ. Аюулаас хамгаалах хүчний ажилтнууд дэлбэрэлт болсон газруудад хөл хорио тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. 

Холбоотой мэдээ