1,5 сая тун вакциныг тендерээр худалдан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 14:59:38

Дорнод аймагт малын вакцинжуулалт 49,6 хувьтай байна.

Мал эмнэлэг үржлийн газраас мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2015 оны төлөвлөгөөт арга хэмжээнд зориулан нийт 1,5 сая тун вакциныг тендерээр худалдан авч Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн хилийн бүсийн сумдын малыг эхний ээлжинд хамруулахаар өнгөрөгч дөрөвдүгээр сард хуваарилсан. Дорнод аймагт нийтдээ 300.0 мянган тун вакцин ирсэн бол тарилт ийнхүү талдаа ороод байна. Энэ жилийн хувьд тус аймагт хонины цэцэг өвчин Матад, Баянтүмэн суманд гарч байсан тохиолдол бий

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд