Германд Еврей нарыг кипа малгай өмсөхгүй байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-27 12:20:46

БЕРЛИН. /The Guardian/. Еврей нарын эсрэг халдлага нэмэгдэж буйтай холбоотойгоор уламжлалт кипа малгайгаа олон нийтийн газар байнга өмсөхгүй байхыг Германы Засгийн газрын семитийн эсрэг үзлийн /Еврейн эсрэг үзэл/ асуудал хариуцсан комиссар Феликс Кляйн Еврей нарт уриалжээ.


Funke” сонинд өнгөрсөн бямба гарагт нийтэлсэн Ф.Кляйны ярилцлагад дурдсанаар, би Еврей нарт кипа малгайгаа хаана ч хамаагүй өмсөж явахыг зөвлөхгүй гэжээ. Түүний хэлсэн үгийг Израилын Ерөнхийлөгч шүүмжилж, семитийн эсрэг үзэлд бууж өгч буйн илрэл боллоо хэмээн хэлсэн байна.


Европын орнуудад семитийн эсрэг үзэлтэй холбоотой халдлагууд нэмэгдэх болсон бөгөөд өнгөрсөн 12 дугаар сард Европын Холбоо даяарх Еврей нарын дунд явуулсан судалгааны дүнд тэдний 89 хувь нь семитийн эсрэг үзлийг мэдэрдэг хэмээн хариулжээ. Мөн тэдний 85 хувь нь үүнийг ноцтой асуудал хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.


Өнгөрсөн онд Германд семитийн эсрэг үзлээс үүдэлтэй гэмт хэргийн тоо 20 хувиар өссөн тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Тус онд ийм төрлийн 62 хэрэг гарсан бол 2017 онд 37 гарч байжээ. Францад ч мөн ийм төрлийн гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна. 

Холбоотой мэдээ