Эрдэнэтийн онцлогийг харуулсан бүтээл туурвина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-29 01:54:55
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт “Аймгийн соёл урлагийг 2012-2020 он хүртэл хөгжүүлэх” хөтөлбөр бий.  Уг хөтөлбөр соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэх, иргэдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёлыг хүртээмжтэй түгээх зорилготой  юм.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус хөтөлбөрийн хэрэгжилт 53.5 хувийн биелэлттэй байна. Тухайлбал, соёлын байгууллагуудын засварт хоёр тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ жил “Эрдэнэтийн соёлын брэнд” бий болгох зорилт тавьжээ. Тодруулбал, Эрдэнэт хотын онцлогийг харуулсан соёлын бүтээлтэй болох гэнэ. Энэ нь Эрдэнэт хотын 40 жилийн ойтой холбоотой юм. Мөн соёл, урлагийн ажилтнуудад мэргэжлийн сургалт зохион байгуулах гэнэ. Орхон аймагт төрөөс санхүүждэг соёл, урлагийн долоон байгууллага бий.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ