Дугуйн зогсоол хийж бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-05-20 11:37:26

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ЗДТГ-т дугуйн зогсоол бэлэглэжээ.

Тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дугуйн зогсоол хийж төрийн албан хаагчиддаа бэлэглэсэн байна.

Уг зогсоолыг 140 мянган төгрөгөөр хийлгэжээ. 

Өмнөговь аймагт энэ оны наймдугаар сарын 1 хүртэл "Автомашинаас татгалзъя, ажилдаа дугуйгаар явъя" аяныг өрнүүлж байгаа юм. Уг аяны хүрээнд иргэд дугуй унах нь элбэг болсон бөгөөд албан байгууллагуудын гадна дугуйн зогсоол дутагдах болсон. Ийнхүү байгууллагууд аймгаа эко болгохоор санаачилгатай ажиллаж байна. 


Холбоотой мэдээ