Сэвлэг үргээх буюу үс засуулбал өлзийтэй сайн

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-05-18 10:28:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 15. Санчир гараг. Хонгорцог одтой, долоон улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.

Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Сэрэхүй 
Суудал: Мод

Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ. 

Холбоотой мэдээ