Д.Трамп АНУ-ын цагаачлалын бодлогыг шинэчлэх төлөвлөгөө танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2019-05-17 11:47:47
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын цагаачлалын системийг шинэчлэх “шударга, орчин үеийн, хууль ёсны” төлөвлөгөөг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр танилцууллаа. Гэсэн хэдий ч энэхүү төлөвлөгөөг Конгрессын хоёр танхим батална гэдэгт хууль тогтоогчид итгэлгүй байна.


Цагаачдыг санамсаргүй байдлаар сонгох нь АНУ-ын үнэ цэнийг үгүй хийж, АНУ-д хувь нэмэр оруулах мэргэшсэн олон хүн, мэргэжилтнүүдийн боломжийг хааж байна гэж Д.Трамп мэдэгджээ.


АНУ-ын төрийн тэргүүн өөрийн санаачилсан цагаачлалын бодлогоо тайлбарлахдаа, “энэхүү төлөвлөгөөний гол зорилго нь гэр бүлийн холбоо сүлбээ болон хүмүүнлэгийн шаардлагыг эн тэргүүний шалгуур үзүүлэлт болгосон одоогийн цагаачлалын бодлогыг “дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн гэгээлэг, хамгийн сайн сайхан бүхнийг татах” бодлого болгон өөрчлөх явдал юм" гэж хэлсэн байна.


Мөн тэрбээр, “сөрөг хүчин хилийг нээж, цалин хөлсийг бууруулж, эмх замбараагүй байдал үүсгэх саналыг дэвшүүлж байна. Харин бид АНУ-ын хөдөлмөр эрхлэгчдийн аюулгүй байдал, ажил, цалинг эн тэргүүнд тавьсан цагаачлалын төлөвлөгөөг санал болгож байна. Бид америкчууд, цагаачид, хөдөлмөр эрхлэгчдийн төлөө энэ бодлогыг гаргасан. Энэ их энгийн ойлголт юм” гэж мэдэгджээ.


Холбоотой мэдээ