“NASA” сарыг судлах хөтөлбөрийн хүрээнд хувийн компаниудтай хамтарч ажиллана

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-05-17 11:18:55

ВАШИНГТОН. /AP/. Сарыг судлах хөтөлбөрийнхөө хүрээнд саран дээр сансрын нисгэгчээ хэрхэн газардуулах талаарх судалгаа шинжилгээг гүйцэтгэх 11 хувийн компанийг сонгосон тухайгаа АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ пүрэв гарагт мэдэгджээ.


Энэхүү хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу Америкийн сансрын нисгэгчид /эмэгтэй хүн багтсан/ сарны өмнөд туйл дээр 2024 он гэхэд газардаж, 2028 оноос эхлэн тогтвортой ажиллагаануудыг явуулж эхлэх ажээ.


NASA”-гийн сонгосон компаниудын дунд “SpaceX, Boeing, Lockheed Martin, Northrop Grumman”, Blue Origin” зэрэг компани багтаж байгаа бөгөөд тэдгээрийн олонх нь “NASA”-тай урьд нь гэрээ байгуулан ажиллаж байжээ.


"Тус компаниуд ирэх зургаан сарын турш холбогдох судалгаануудыг хийж, саран дээр газардах хөлгийн анхны загваруудыг хөгжүүлнэ" гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ