“Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр малчидтай зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-15 18:06:46

Увс /МОНЦАМЭ/. Мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, бүлэг нөхөрлөл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт малчдын бүлэг нөхөрлөлийн гишүүдийн уулзалт, зөвлөгөөн энэ сарын 14-нд Увс аймагт анх удаагаа боллоо.

Тус зөвлөгөөний үр дүнд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүлэг нөхөрлөл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бүлэг нөхөрлөлийн гишүүдээр дамжуулж хууль сурталчлах ажлыг зохион байгуулахаар болжээ. Мөн мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам, энэ талаар авч хэрэгжүүлж буй онцлог ажлууд, иргэдийн оролцоо, мал эмнэлгийн гэрчилгээний загвар хэрэглэх заавар гэх мэт мэдээллийг оролцогчдод өгчээ. Тэрчлэн малчдын санал хүсэлтийг сонсож, хамтран ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаар болсон байна.

 

Холбоотой мэдээ