“Ухаалаг ирээдүй” боловсролын дэмжих төсөл хэрэгжинэ

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-03-27 21:21:41

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар “Ухаалаг ирээдүй” боловсролыг дэмжих төслийг аймгийн ЗДТГ, “Юнайтед менежмент консалтинг” ХХК-тай хамтран хэрэгжүүлэхээр болов.

Тус төсөл нь хүүхэд залуучуудад ирээдүйн мэргэжлээ зөв сонгож өөртөө болон эх орондоо ухаалаг ирээдүйг бүтээх боломжийг нээж өгөх зорилготой. “Ухаалаг ирээдүй” боловсролыг дэмжих төслийн хүрээнд ирэх сарын 2-4-ний өдрүүдэд “Боловсролын үзэсгэлэн”, “Мэргэжлийн сонирхол”, “Карьерын чиг баримжааг үнэлэх тест”-ийн асуулгад тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн нийт төгсөгчдийг хамруулахаар болсон байна. Дээрх тест нь Олон улсын тестийн комисс, Францын сэтгэл судлалын нийгэмлэг, Америкийн Сэтгэл судлалын холбоо, Английн Сэтгэл судлалын нийгэмлэг зэрэг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөнөөр онцлог давуу талтай аж.

Мөн энэ үеэр “Менежерийн ур чадвар”, “Шалтгаант холбоо хамаарлыг тогтоох оюуны чадамж”, “Хувь хүний онцлог шинжийг том тавын үзүүлэлтээр тодорхойлох”, “Сэтгэл хөдлөлөө удирдах оюуны чадамж”, “Бизнесийн Англи хэлний төвшин тогтоох”, “Борлуулалт хийх чадвар” зэрэг тестүүдийн асуулгад өөрсдийн сонирхлоор наймдугаар ангиас дээш бүх насны хүмүүс хамрагдах боломжтой юм байна.

                                                                                                                                                  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ