“Үргээлэг” киноны дуугаар осолтой этгээдүүдийг үргээхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-26 13:16:19

СУИС-ийг төгссөн нэг ангийн 5 залуугийн хамтран бүтээсэн “Үргээлэг” киноны хоёрдугаар анги энэ сарын 19-нд нээлтээ хийсэн билээ. Тэгвэл тус киноны албан ёсны “Үргээ Үргээ” нэртэй шинэ дуу гарч, үзэгч сонсогчдын хүртээл боллоо.  

Сургуулиа төгссөнөөсөө хойш 20 жилийн дараа  хамтран кино бүтээсэн эрч хүчтэй, чадварлаг жүжигчин залуусын бүтээл болох уг киноны дууг “ICE TOP” хамтлаг дуулжээ. Энэ дуунд өгүүлснээр “Атаман байхгүй Монголд ах зах байхгүй. Аавын хүү нэг шийдвэл арай ч ийм байхгүй. Ард түмний төлөөлөл атаман та амьдралыг ажаад ажлаа хийвэл алтаар баах нь холгүй… Үргээ Үргээ харийнханд элэгтэй дээдсийг үргээ үргээ. Ханилж яваад хаядаг нохдыг үргээ үргээ”хэмээж байгаа нь гашуун бөгөөд хурц үнэн үгтэй бүтээл болжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ