Эмнэлгийн анхан шатны мэдлэг олгох дадлага сургуулилт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-26 12:33:00

Засгийн газрын тогтоолоор батлагдсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу өчигдөр 16:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг улс орон даяар зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийн төвд  зарлан мэдээллийн дохио дуугарсаны дараа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хамт олон товлосон цэг бүрт цуглаж, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа. Энэ үеэр аймгийн ОБГ-аас гамшгийн урьдчилан сэргийлэх тухай заавар зөвлөгөөг өгч, гал түймэр гарах, хүн бэртэж гэмтэх тохиолдолд анхан шатны тусламж эмчилгээг хэрхэн хийх талаар дадлага сургуулилтыг явууллаа.

Өвөрхангай аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарагддаг, хүн, малын халдварт өвчин их тохиолддог, тарваган тахал өвчний байгалийн голомттой, 16-28 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг зэрэг байгаль цаг агаарын өвөрмөц онцлогтой бүс нутаг юм. Мөн сүүлийн жилүүдэд хүн амын тоо ихэсч, дэд бүтэц, аялал жуулчлал хөгжиж байгаа тай уялдан хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослын тоо, давтамж ихсэх хандлагатай байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

 

Холбоотой мэдээ