Энэ өдөр найр хурим хийх, бэр гуйхад сайн

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-11 12:03:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 11. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн зуны тэргүүн сарын 7. Санчир гараг. Үнэг одтой, таван шар мэнгэтэй, шар бич өдөр. 


Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Гал

Наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой  болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

                    

Холбоотой мэдээ