Ховор төрлийн баавгай Цэрэггүй бүсэд харагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-05-10 10:21:43

СӨҮЛ. /BBC/. Ховор төрлийн Азийн хар баавгай Цэрэггүй бүсэд харагдсан тухай БНСУ-ын Засгийн газар мэдээлжээ.


Дэлхийн байгаль хамгаалах сангийн /WWF/ нэн ховор амьтдын жагсаалтад багтсан Азийн хар баавгайг хоёр Солонгосыг заагладаг Цэрэггүй бүсийн зүүн хэсэгт явж байгааг дүрс бичлэгт буулгажээ. “Цэрэггүй бүсэд 100 гаруй ховор төрлийн ургамал, амьтан байдаг” гэж БНСУ-ын Засгийн газар таамаглаж байна.


Yonhap” агентлагийн мэдээлснээр, найм орчим сартай, 25-35 килограм жинтэй уг баавгайг Цэрэггүй бүсэд нэлээн удаан хугацааны турш нутаглаж буй Азийн хар баавгайнуудын үр төл хэмээн үзэж байгаа ажээ.


БНСУ-ын цэргүүд урьд нь баавгай харсан хэмээн удаа дараа мэдээлж байсан боловч гэрэл зураг болон дүрс бичлэгт буулгасан баримт нотолгоо байгаагүй юм. Баавгайн бичлэгийг хийсэн камеруудыг БНСУ-ын Үндэсний технологийн институтийн мэргэжилтнүүд суурилуулж байжээ. 

Холбоотой мэдээ