Энэтхэгийн 30 гаруй компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-09 10:53:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг-Монголын газрын тос, байгалийн хийн салбарын үзэсгэлэн Буянт-Ухаа спортын ордонд энэ сарын 13,14-нд болно.

Тус үзэсгэлэнг Энэтхэг улсын Засгийн газраас олгож буй нэг тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах анхны үйлдвэрийг барих ажилтай холбогдуулан тус улсын ЭСЯ Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон Инженерс Индия Лимитед компани хамтран зохион байгуулах юм.

Үзэсгэлэнд Энэтхэг улсаас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаар газрын тос, байгалийн хийн салбарын нэр хүндтэй 30 гаруй компани оролцоно. Уг бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын газрын тосны үйлдвэр, дамжуулах хоолойг барих явцад ашиглах аж.

Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэчээр ТАТА Projects LTD болон Afcons Insfrastructure LTD, хамтран ивээн тэтгэгчээр ISGEC Heavy Engineering LTD ажиллаж байна.

Холбоотой мэдээ