Японы Гадаад хэргийн сайд ОХУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-09 09:06:33

МОСКВА. /Xinhua/. “Японы Гадаад хэргийн сайд Таро Коно найрамдлын гэрээний талаар хэлэлцэхээр ОХУ-д пүрэв, баасан гарагт айлчилна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас /ГХЯ/ лхагва гарагт мэдээлжээ.


Найрамдлын гэрээ байгуулах тухай ОХУ-Японы хэлэлцээний гурав дахь үе шат баасан гарагт болно. Өнгөрсөн оны 11 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар хоёр талын хэлэлцээг эрчимжүүлэхээр тохиролцсон билээ.


ГХЯ-ны мэдэгдэлд дурдсанаар, талууд дэлхий дахин, бүс нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар хийгээд олон улсын тавцан дахь Орос-Японы хамтын ажиллагааны талаар хэлэлцэх ажээ.


Дээрх мэдэгдэлд хоёр талын харилцаа үргэлжлэн хөгжсөөр байгааг онцлоод, өнгөрсөн онд В.Путин, Ш.Абэ нар таван удаа уулзаж, хоёр улсын Гадаад хэргийн сайд нар байнгын харилцаа холбоотой байгааг цохон тэмдэглэсэн байжээ. 

Холбоотой мэдээ