Х.Фриланд Украины Ерөнхийлөгч П.Порошенкотой уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-08 15:16:35

ОТТАВА. /TASS/. Канадын Гадаад хэргийн сайд Христя Фриланд Украиныг зорьж, тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Зеленский болон одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко нартай уулзах тухай Канадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.  


“Гадаад хэргийн сайд Христя Фриланд Ерөнхийлөгч П.Порошенко, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч В.Зеленский, Ерөнхий сайд Владимир Гройсман, Гадаад хэргийн сайд Павел Климкин, Дээд Радагийн дарга Андрей Парубий нартай уулзаж, Украины ард түмэн, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд Канадын зүгээс үзүүлэх дэмжлэгийг хэлэлцэнэ” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.


Одоо Канад болон олон улсын хамтын нийгэмлэг дэмжлэг үзүүлэх нь Украинд асар их ач холбогдолтой чухал үе юм хэмээн Х.Фриланд мэдэгдсэн байна.


Крымыг Орост нэгтгэснээс хойш Канад улс Украины эрх баригчдад улс төр, цэрэг, материалын тусламж идэвхтэй үзүүлж байгаа юм. Тухайлбал, Канад улс Оросын хуулийн этгээд, хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авсан юм. 

Холбоотой мэдээ