Ялалтын тухай сэдвээр 100 мянга орчим хүн цээж бичиг бичлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /RIA Novosti/. Аугаа Эх орны дайны үйл явдлуудад болон энэ дайнд ялсны 74 жилийн ойн баярт зориулан зохион байгуулсан “Нэгдмэл Орос” “Ялалтын цээж бичиг” арга хэмжээнд ОХУ болон дэлхийн 23 улсын 100 мянга орчим хүн оролцжээ.
“Ялалтын цээж бичиг”-ийг мягмар гарагт ОХУ-ын 85 бүс нутгийн 1373 газарт болон 23 улсад бичүүлсэн байна.
Дээрх ажиллагаанд оролцогчдын тоо нэмэгдэж байгааг зохион байгуулах хорооны дарга онцолжээ. Энэ арга хэмжээг зохион байгуулахад 5500 гаруй сайн дурынхан оролцсон аж.
Хамгийн түрүүнд Алс Дорнодын болон Хятад, Вьетнам, Монгол, Казахстан улсын иргэд Москвагийн цагаар 09 цагт цээж бичиг бичжээ. Харин ОХУ-ын ихэнх бүс нутагт болон дэлхийн 19 улсад Оросын нийслэл хотын цагаар 13 цагт эхэлсэн байна.