“Microsoft” Америкийн сонгуулийг хамгаалах програм хангамж бүтээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-07 14:50:16

НЬЮ-ЙОРК. /AP/. “Microsoft” корпорац АНУ-ын сонгуулийн үйл явцыг хамгаалах програм хангамж бүтээж байгаа тухай тус компанийн ерөнхий захирал Сатья Наделла Вашингтон муж улсын Сиэтл хотод болж буй хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр мэдээлжээ.


“ElectionGuard” гэж нэрлээд байгаа уг програм хангамжийн загварыг энэ зуны эхээр туршиж үзэх аж. Харин 2020 оны 11 дүгээр сарын 3-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуулийн үеэр анх удаа ашиглаж турших юм.


“Microsoft” компани програм хангамжаа үнэгүй ашиглуулах аж. АНУ-д сонгуулийн тоног төхөөрөмж нийлүүлдэг зарим компани програм хангамжийн үйл ажиллагаатай танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Холбоотой мэдээ