ОХУ-тай холбоотой “Facebook” болон “Instagram”-н 97 хуудсыг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-07 12:02:24

МОСКВА. /АиФ/. ОХУ-тай холбоотой гэх 100 орчим хэрэглэгчийн хаяг болон хуудсыг устгаснаа “Facebook” болон “Instagram” нийгмийн сүлжээ мэдэгджээ. Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар, нийт 62 хэрэглэгчийн хувийн хаяг, 10 хуудас, 25 бүлгийг устгасан байна.


“Facebook” компанийн кибер аюулгүй байдлын газрын дарга Натаниэл Глейшерийн мэдэгдсэнээр, эдгээр сувгаар Украины зүүн нутаг дахь цэргийн мөргөлдөөн, ОХУ-ын улс төр, Европын улс төрийн мэдээнүүд, Украины улс төрийн байдал, Сири дэх иргэний дайн зэрэг сэдвийг хамарсан орон нутгийн болон улс төрийн мэдээллүүдийг дамжуулан түгээж байсан аж.  


“Олон тооны зөрчил гаргасантай холбогдуулан бид иймэрхүү ажиллагаа явуулж байсан олон хэрэглэгчийн хаягийг устгасан. Зарим хэрэглэгч бидний өмнө нь хааж байсан хэрэглэгчийн хаягтай холбоотой байсан” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ