Сирийн арми террористуудын байрлалд цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-07 11:04:11

АЛЕППО. /TASS/. Сирийн нийслэл Дамаск хотоос 360 км зайтай оршдог Алеппо хотын өмнөд болон баруун хэсэг дэх террористуудын байрлалд тус улсын армийн их бууны анги цохилт өгчээ. Энэ тухай Сирийн Засгийн газрын “Al Ekhbariya” телевиз мэдээлсэн байна.


Тус телевизээр мэдээлснээр, Кфар-Хамра болон Халса дүүрэг, мөн босогчдын хяналтад байгаа "Рашидин-5" бичил хороололд цохилтод өгчээ. Босогчид энэ хорооллоос Сирийн цэргүүдийн хамгаалалтад байгаа дүүргүүд рүү гал нээж байгаа аж.


Өмнө нь босогчид зэрэг галлагч тийрэлтэд системээр Алеппо хотын Масакин-эс-Сабиль хороолол руу гал нээсний улмаас энгийн иргэд шархадсан байна.


Сирийн Засгийн газрын цэргүүд Алеппо хоттой зэргэлдээ оршдог Хама мужийн Эль-Жанабира болон Мазраат-эр-Рияд сууринг террорист “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн босогчдоос даваа гарагт чөлөөлжээ.


Холбоотой мэдээ