Аймгийн Засаг дарга сэтгүүлчдэд цаг үеийн мэдээлэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-07 11:53:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сар бүрийн эхэнд мэдээлэл өгдөг уламжлалын дагуу аймгийн Засаг дарга Г.Ганболд орон нутгийн сэтгүүлчидтэй уулзалт хийлээ.

Тэрээр цаг үеийн мэдээллийг өгч, мал төллөлт 65 хувьтай, төл бойжилт 98 хувьтай байгааг, отрын бүс нутагт өвөлжсөн малчид нутагтаа ирж байгааг хэлэв. Газар тариалангийн хувьд энэ жил Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд аймгийн ИТХ-ын тогтоолоор атрын 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулж, Засаг даргын зөвлөлийн хурлаар ойн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг баталсан байна.

Улс, орон нутгийн төсвөөр хийх ихэнх хөрөнгө оруулалтын ажлуудын тендер зарлагдаж, бүтээн байгуулалтын ажил эхэлснийг дуулгалаа. Тухайлбал, Арвайхээр хотод барих хүүхдийн эмнэлэг, 320 хүүхдийн сургууль, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, шинэ суурьшлын бүсийн амины орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний ажил, 14 км автозам, усан спорт сургалтын төвийн барилгын ажлыг өнгөрөгч 4 дүгээр сараас хийж эхэлсэн ба 2019 ондоо багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэсэн юм.

Холбоотой мэдээ