“Алтайн залуу зохион бүтээгч-2019” уралдааны шилдгүүд шагналаа гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-06 17:18:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн багш, сурагчдын инженер техник сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан биенээсээ туршлага судлах, мэргэжлийн багш нарыг чадавхжуулах зорилгоор “Оюунлаг-Алтай” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн Засаг даргын нэрэмжит “Алтайн залуу зохион бүтээгч-2019” уралдааныг гурван үе шаттайгаар зохион байгуулж амжилт гаргасан багш нарыг шагнаж урамшууллаа. 

2.500.000 төгрөгийн шагналын сантай уг уралдаанд тус аймгийн 21 сургуулийн 300 гаруй багш, сурагч оролцсоноос тэргүүн байрт Халиун сумын баг 300.000 төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмж, хоёрдугаар байрт Цогт сумын сургууль, Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн багуудад тус бүр 200.000 төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмж, гуравдугаар байрт Дарив, Тонхил сумын сургуулийн багуудад тус бүр 100.000 төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмж, тусгай байрт Төгрөг сумын сургууль, Есөбулаг сумын хоёр болон гуравдугаар сургуулийн багууд эзэлж тус бүр 80,000 төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмжийн эзэд боллоо.

Шагналыг Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Р.Батмөнх нар гардуулж баяр хүргэлээ.

Холбоотой мэдээ