“Эрдэнэтчүүд, эрдэнэтчүүддээ” өдөрлөгийн үеэр 50 хүүхдийг ивээн тэтгэхээр болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэтчүүд, Эрдэнэтчүүддээ” өдөрлөгийн үеэр аймгийн ЗДТГ-аас 50 хүүхдийг 50 сая төгрөгөөр дэмжихээр болов.
“Дэлхийн Зөн–Монгол” Олон улсын байгууллагаас монгол хүүхдүүдийг монголчууд ивээн тэтгэх аян өрнүүлж үүний хүрээнд Эрдэнэт хотын амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой айлын хүүхдүүдийг ивээн тэтгэх хувь хүн, байгууллагыг урих, хамтран ажиллах зорилгоор дээрх өдөрлөгийг зохион байгуулсан юм.
ДЗОУБ нь Монголд 24 жилийн турш үйл ажиллагаа
явуулахдаа гадаадын улс орнуудын санхүүжилтээр “Хүүхэд, хөгжил хамгаалал”-ын
хөтөлбөрөөр дамжуулан тэднийг хөгжүүлж, ивээн тэтгэж, тулгамдаж буй асуудлыг
нь шийдвэрлэж ирсэн бөгөөд 2015 оноос санхүүжилт нь дууссан байна. Гэвч Монголын
олон хүүхдэд тулгамдаж буй асуудал хэвээр байсан тул “Монголчууд монголчууддаа”
аян өрнүүлж Эрдэнэт хотоос 278 хүүхдийг ивээн тэтгэгчтэй болгожээ. Харин дээрх
өдөрлөгийн үеэр аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Эрдэнэт хотынхоо хүүхдүүдийг ивээн
тэтгэхээр болсон нь сайшаалтай гэж ДЗОУБ-ын Үйл ажиллагааны захирал Г.Энхзул
хэллээ.