Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2016-03-25 08:34:16

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул иргэд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Сонгинохайрхан дүүрэг

11:00-18:00 цагт: 2, 3, 4-р хороо 65, 42-р сургууль, Шунхлай ШТС, Их Нарангийн 1, 3, 4, Бага Наран, Орбитын 8, 29, 30-р гудамж болон ойр орчимд,

Төв аймаг

10:00-18:00 цагт: Батсүмбэр сум Хужирын тохой, Мандалын ар, Цагаан нуга орчмын хэрэглэгчид.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Холбоотой мэдээ