БНХАУ-ын боловсролын салбарын зардал өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khulan@montsame.gov.mn
2019-05-03 12:18:36

БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн онд БНХАУ-ын боловсролын салбарын зардал өссөн тухай тус улсын Боловсролын яамнаас пүрэв гарагт гаргасан тайланд мэдээлэв.


2018 онд Хятад улс боловсролын салбарт 4.6 их наяд юань буюу 685 тэрбум орчим ам.доллар зарцуулсан нь өмнөх оныхтой харьцуулахад 8.39 хувиар өсжээ. Түүнчлэн энэхүү салбарт Засгийн газрын төсвөөс 3.6 их наяд юанийг зориулсан нь өмнөх оны ижил үзүүлэлттэй харьцуулахад 8.13 хувиар өссөн байна.


Тайланд дурдсанаар, нийт зардлын тэн хагастай тэнцэх хувийг заавал эзэмших боловсролын салбарт зориулсан бол үүний араас дээд боловсрол, дунд боловсролын салбар жагсжээ. 

Холбоотой мэдээ