Төвийн бүсийн сумдын хурдан морины уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Улаангом сумын ЗДТГ-аас сумынхаа Морин спорт, уяачдын холбоотой хамтран Увс аймгийн төвийн бүсийн хурдан морины бооцоот уралдааныг энэ сарын 1-нд зохион явууллаа. Уралдаанд Улаангом, Түргэн, Сагил, Наранбулаг, Өндөрхангай, Хяргас, Зүүнговь, Тариалан, Өлгий сумын 400 гаруй хурдан хүлэг тоосоо өргөсөн юм.
Энэ үеэр Улаангом сумын Морин спорт, уяачдын
холбооноос сумын Алдарт уяачийн болзол хангасан 10 уяачид цолыг нь гардууллаа.
Азарганд Наранбулаг сумын уяач Б.Цогт-Очирын хүрэн халзан, их насанд Давст
сумын А.Сайнбаярын хээр, соёолонд
Өндөрхангай сумын Д.Нямхүүгийн хул, хязааланд Улаангом сумын Х.Сүхбаатарын хул,
шүдлэнд Завхан сумын Г.Эрдэнийн бор, дааганд Өндөрхангай сумын Б.Нямсамбуугийн
хээр тус тус түрүүлсэн юм.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
17 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
18 цаг