Хуулийн байгууллагууд нээлттэй ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Монголын хуульчдын холбооны Увс аймаг дахь салбартай хамтран Улаангом сумын Б.Гиваан баатрын талбайд “Хуульчийн нийгмийн хариуцлага Про-боно”, "Иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих" нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 1-нд зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы
өдөрлөгт Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн
газар, Онцгой байдлын газар, Хилийн 0245 дугаар анги зэрэг 10 гаруй
байгууллага оролцон
иргэдэд үйл ажиллагаагаа
сурталчилсан юм. Мөн “Эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөрийн
хүрээнд хэрэгжүүлж буй ажил үйлчилгээний талаар болон бусад асуудлаар үнэ төлбөргүй
хууль зүйн зөвлөгөө өглөө.