Аймгийн нэгдсэн эмнэлэг MNS ISO 15189:2015 стандартад тэнцсэн лабораторитой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-02 23:17:00

Төв /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд эмнэл зүй, эмгэг судлалын нэгдсэн лаборатори 320 гаруй байдаг ажээ. 

Улсын төсвийн хөрөнгөөр Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг улсдаа 10-т орох хүчин чадалтай иж бүрэн лабораторитой боллоо.

Анх удаа ийм хүчин чадалтай лаборатори орон нутагт ажиллах болсноороо онцлог үйл явдал болж байна. 

Тус лаборатори нь MNS ISO 15189:2015 стандартыг хангаж, олон улсын магадлан итгэмжлэлд тэнцжээ. 

Төв аймгийн иргэд нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр нийслэлийг зорьдог байсан бол аймагтаа иж бүрэн оношилгоо хийлгэх боломж бүрдсэн хэмээн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Оюунцэцэг мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ