Хятадын интернэт хэрэглэгчид 700 саяд дөхөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-09-18 13:12:29

Хятадад одоогийн байдлаар интернэт сүлжээ ашиглагчид 649 саяд хүрч, интернэтийн тархалт 47.9 хувьтай байна.

Энэ сарын 14-нд болсон Хятадын интернэт сүлжээ ашиглагчдын 7 дугаар наадмын үеэр энэхүү тоо баримтыг албан ёсоор нийтэлсэн юм. 1987 оны 9 дүгээр сарын 14-нд Хятад улс "Цагаан хэрмийг даван дэлхий дахинтай холбогдъё" уриан дор анхны имэйл захидлыг илгээснээр интернэт сүлжээг хэрэглэж эхэлсэн гэж үздэг ажээ. 2009 оноос эхлэн 9 дүгээр сарын 14-нийг Хятадын сүлжээ ашиглагчдын наадмын өдөр болгон тэмдэглэх болсон байна.

Хөххот.Б.Занданхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд