Оросын ОБЯ-ны 50 дахь цуваа Донбассыг зорилоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. ОХУ-ын Онцгой байдлын яам /ОБЯ/ хүмүүнлэгийн 50 дахь цуваагаа Донбасст илгээсэн тухай тус яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
“Донецк, Луганск мужид 1100 гаруй тонн хүмүүнлэгийн туслах хүргэх 90 автомашин Москвагийн цагаар 04 цагт ОБЯ-ны Ростов муж дахь Донской аврах төвөөс Орос-Украины хилийг чиглэн хөдөлсөн” гэж тус яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Дээрх хоёр бүс нутагт хүнсний бүтээгдэхүүн, эн түрүүнд шаардлагатай эд зүйлс болон Донбассын сурагч оюутнуудад зориулсан сурах бичгүүдийг хүргэх аж. Хүмүүнлэгийн ачааг Оросын янз бүрийн бүс нутгийн олон нийтийн байгууллагууд, үйлдвэрчний эвлэлүүд цуглуулжээ.
Оросын ОБЯ 2014 оны наймдугаар сараас хойш 59 мянган тонн хүмүүнлэгийн тусламжийг Донбасст хүргэжээ. Үүний ихэнх хэсэг нь буюу 43 мянган тонн нь хүнсний бүтээгдэхүүн байсан байна. Хагас жилийн хугацаанд Донбассын оршин суугчид ОХУ-аас мөн эм хэрэгсэл, барилгын материал, үр тариа, сурах бичиг хүлээн авчээ.
Д.Жаргал