Унгар хилээ хааснаар дүрвэгчид Хорват руу цувах болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-18 12:27:33

ЗАГРЕБ. /Reuters/. Цагаачид олноороо цувах болсонтой холбогдуулан Хорват Сербитэй залгаа хилийн нэвтрэх найман цэгийнхээ долоог нь хаажээ.

Унгар Сербитэй залгаа хилээ хаасны дараа манай улс руу өдөрт 10 мянга гаруй хүн нэвтэрч байсан учир бидэнд өөр сонголт байсангүй гэж Хорватын нийслэл Загреб хотын албаны хүмүүс мэдэгдлээ.

Ойрхи Дорнодоос цагаачид болон дүрвэгчид олноороо цувж буй нь Европын Холбоонд улс төрийн хямрал үүсгээд байгаа юм.

Хилийн зурвасууд руу явдаг замуудыг ч хаасан гэж Хорватын албаны хүмүүс хэлэв.

Хорват руу нэвтэрсэн хүмүүс нь Словени руу явахыг хүсч байгаа аж. Гэхдээ Словени ч хилийн хяналтаа чангатгах төлөвтэй байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд