Хориг арга хэмжээг үл харгалзан газрын тосоо худалдсаар байна гэдэгт итгэлтэй байна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-25 15:22:43

НЬЮ-ЙОРК. /TASS/. Газрын тосыг худалдан авагч орнуудад АНУ-ын Засгийн газар хориг тавьсан хэдий ч манай улс газрын тосоо худалдсаар байх болно гэж Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф сэтгүүлчдэд мэдэгджээ.


Ираны газрын тосыг худалдан авахтай холбоотойгоор Америкийн хориг арга хэмжээнд багтсан орнуудад  ирэх 5 дугаар сараас эхлэн АНУ ямар ч хөнгөлөлт үзүүлэхгүй хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнгөрсөн даваа гарагт мэдэгджээ. Үүний зэрэгцээ дэлхийн зах зээлд газрын тосны хомсдол үүсгэхгүй гэдгээ АНУ мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ