Аймаг төсвийн орлогоо 95.9 хувиар биелүүлсэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-04-24 14:15:22

Архангай /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2019 оны эхний 3 сард аймгийн төсөв 4766.6 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 4572.4 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 95.9 хувиар биелүүлсэн байна.

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 1578.7 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 1384.6 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 87.7 хувиар биелүүлжээ. Төсвийн орлогын төлөвлөгөөг Эрдэнэбулган, Жаргалант, Өндөр-улаан, Төвшрүүлэх, Хайрхан, Хотонт сум 62.9-99.5 хувь биелүүлсэн бол Батцэнгэл, Булган, Өгийнуур, Өлзийт, Тариат, Хангай, Хашаат, Цэцэрлэг, Цэнхэр, Цахир, Чулуут, сум 2.6-85.1 хувиар давуулан биелүүлжээ. Ихтамир сум төсвийн орлогын төлөвлөгөөг 3 дахин давуулан биелүүлсэн байна.

Аймгийн төсвийн орлогын 69.7 хувийг тусламжийн орлогоор, 27.2 хувийг орлогын албан татвараар, 0.8 хувийг өмчийн татвараар, 0.5 хувийг тусгай зориулалтын орлогоор /авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн/, 2.7 хувийг бусад албан татвараар, 2.7 хувийг татварын бус орлогоор, 0.4 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна. Улсын төвлөрсөн төсөвт аж ахуйн нэгжийн орлогын татвараар 65.1 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 230.1 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 3.9 сая төгрөг бүгд 299.1 сая төгрөгийг шилжүүлжээ.

Холбоотой мэдээ