Мал төллөлт 55 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-23 16:43:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд мал төллөлт 55 хувь, төл бойжилт 99,9 хувьтай байна гэж тус аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 

Энэ жил тус аймгийн хэмжээнд 1 653 557 хээлтэгч төллөхөөс өнөөдрийн байдлаар 903.0 мянган мал төллөж, 904.0 мянган төл бойжиж байгаа аж.

Бог мал төллөлт 80 гаруй хувьтай байгаа бол бод малын төллөлт харьцангуй бага хувьтай байна.

Өнгөрсөн зун тус аймагт долдугаар сарын дунд үе хүртэл нийт нутгаар гантай байсан тул мал оройтож тарга тэвээрэг авч, хээлтүүлэг оройтсон тул бод малын төллөлт ингэж ортойтож байна хэмээн ХХААГ-ын мэргэжилтэн Ж.Батбилэг тайлбарлалаа.

Тус аймгийн хувьд энэ жил нийт нутгаар цаг харьцангуй тайван, хаваржилт хүндрээгүй. Гэхдээ 1000 гаруй малын зүй бус хорогдолтой байгаа нь өнгөрсөн жилтэй харьцуулахад бага тоо хэмээн  мэргэжлийн байгууллагаас дүгнэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ