Бөхийн төрлүүдийн Азийн АШТ-д 22 тамирчин хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-22 16:30:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шиань хотноо маргааш буюу мягмар гарагт /2019.04.23/ эхлэнэ.


Азийн АШТ эрэгтэйчүүдийн барилдаанаар эхлэх бөгөөд манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэй эмэгтэй баг болон сонгомолын хоёр бөх оролцохоор мэдүүлгээ илгээжээ. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 57 кг-д Н.Насанбуян, 61 кг-д Ц.Цогбадрах, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д Б.Отгонбаяр, 79 кг-д Д.Төгс-Эрдэнэ, 86 кг-д Г.Ганхуяг, 92 кг-д Б.Өлзийсайхан, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүчээ сорино.


Харин эмэгтэй шигшээ багийн хувьд 50 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Б.Энхцэцэг, 55 кг-д Б.Дөлгөөн, 57 кг-д С.Цэрэнчимэд, 59 кг-д А.Батцэцэг, 62 кг-д Э.Гантуяа, 65 кг-д З.Болортунгалаг, 68 кг-д С.Батцэцэг, 72 кг-д Г.Ариунжаргал, 76 кг-д Н.Загардулам нар хүч, ур чадвараа сорин барилдана. Сонгомол бөхийн барилдаанаар 55 кг-д М.Даваабанди, 67 кг-д Г.Ханбүргэд хүч үзнэ.

 

Холбоотой мэдээ