Нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг баг бүрт хүрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-21 17:06:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нийгмийн хамгааллын салбарын байгууллагууд хамтран Мөрөн сумын баг бүрт нээлттэй өдөрлөг зохион байгуулж, төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай хүргэж байна. Жил бүрийн 5 дугаар сард болдог нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг угтан 13 бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэхүү ажлын хүрээнд Мөрөн сумын 5 өрхийн эмнэлэгт нээлттэй өдөрлөг зохион байгуулж, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, МСҮТ, Ахмад настны асрамжийн газар зэрэг байгууллага иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч  шинэ хууль дүрмийг сурталчлан таниулж, иргэдийн шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шуурхай шийдвэрлэж байна.


Мөн Дэлгэрмөрөн өрхйин эмнэлэг дээр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нарийн мэргэжлийн эмч нар дотор, эхо, мэдрэл, эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж, "Хөвсгөл эм хангамж" компанийн хамт олон хөнгөлөлттэй эмээр иргэдэд үйлчилж байна.


Нээлттэй өдөрлөг Мөрөн сумын багуудад хүрсэний дараа хөдөө орон нутагт үргэлжлэх ажээ.

Холбоотой мэдээ