П.Бүрэнтөгс арслан сумынхаа цэцэрлэгт дэмжлэг үзүүллээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-04-19 15:37:48

Увс /МОНЦАМЭ/. Улсын аварга малчин Ц.Пүрэв агсны үр хүүхдүүд болох Монгол Улсын Арслан П.Бүрэнтөгс болон түүний ах дүүс Давст сумын цэцэрлэгт хүүхдийн ширээ сандал, зурагт, тоглоом наадгай зэрэг нийтдээ гурван сая төгрөгийн тавилга хэрэгслийн дэмжлэг үзүүлж өчигдөр гардуулан өглөө.

Төрөлх сумынхаа ирээдүй болсон бяцхан үрсийн авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд анхаарч, тэдний суралцах орчинг тохижуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс болон түүний ах дүүст Давст сумын эцэг эхчүүд баярлаж талархсанаа энэ үеэр илэрхийлж байв.

Тус сумын цэцэрлэгийн 4 бүлэгт 80 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг байна. 

Холбоотой мэдээ