"Ном унших нь надад хэрэгтэй" эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-19 13:43:38

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Оюутны холбооноос Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд "Ном унших нь надад хэрэгтэй" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаад байна.

Энэхүү уралдааны зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад номын ач холбогдлыг таниулж ойлгуулах, номын сайн талуудыг өөрсдөөр нь илэрхийлүүлэх, бусад үе тэнгийн найзууддаа үлгэрлэх, ном унших сэдэл төрүүлэх, уриалах, цаашлаад өөрийгөө танин мэдэх, аливаа зүйлийг өөр өөрийн өнцгөөр харж, чөлөөтэй сэтгэж, үзэл бодлоо илэрхийлэх, ирээдүйн зорилгоо тодорхойлж, зорилгодоо хүрэхийн төлөө эрмэлзэх сэдэл төрүүлэхэд оршиж байгаа аж.

Бид энэ жилээс эхлэн аймгийнхаа ЕБС-ийн сурагчдын дунд “Ном унших нь надад хэрэгтэй” эсээ бичлэгийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байна. Эсээг файл хэлбэрээр манай холбооны хаягаар өнөөдрөөс эхлэн 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүлээн авна” хэмээн аймгийн Оюутны холбооны тэргүүн Б.Анхбаяр хэллээ.

Холбоотой мэдээ